99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Зөвлөгөө

Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл

2016-12-01   519

Бүх насны хүмүүс өөрсдийн хүч чадал боломжиндоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж байдаг. Тухайлбал:  явган явах, бүжиглэх, тоглох, дугуй унах, усанд сэлэх, спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил хийх г.м. Та завгүй бол дасгал хийх тусгай цаг, газар хайхын хэрэггүй. Энэ нь тогтмол дасгал хөдөлгөөнийг маш энгийн аргаар хийж болно гэсэн үг.

  • Лифт хэрэглэхгүй шатаар өгсөх
  • Ажилдаа явган явах өдөрт 15 минут явган явах
  •  Ажил дээрээ түр завсарлага авч суниах
  • Өдрийн завсарлагаанаар гадаа гарах
  • Гэртээ зурагт үзэж байхдаа суниах дасгал хийх
  • Хүүхдүүддээ цаг гаргаж тоглох
  • эр орноо цэвэрлэх, шалаа угаах
  • Долоон хоногт наад зах нь гурван удаа 20-30 минут тогтмол дасгал хийх

 

Суудлын мэдрэлийн өвчний үед хийх дасгал

Дасгал 1
Бэлдэх байдал:
 Хөлдөө мөрний хэмжээнээс илүү зайтай зогсоно. Мөр, өвдгөө тэнийлгэж зогсоно.
Хийх арга:

  • Амьсгалаа авахдаа ташаандаа гараа авна.
  • Амьсгалаа гаргахдаа нуруугаа баруунаас зүүн тийш эргүүлнэ.
  • Амьсгалаа аваад гаргахдаа зүүнээс баруун тийш нуруугаа эргүүлнэ.
  • Нэг талдаа 5 удаа, хоёр тал руугаа үргэлжл үүлэн хийнэ.

Анхаарах зүйл: Өвдөж байгаа үед удаан хийнэ.

Дасгал 2
Бэлдэх байдал:
 Доош тонгойн хөлөө өвдгөөр нугалан хоёр хөлийн xypyy барьж зогсоно.
Хийх арга:

  • Хоёр хөлийн хурууг барихдаа амьсгалаа авна.
  • Амьсгалаа гаргахдаа хөлийн хурууг барьсан хэвээр өвдгөө тэнийлгэнэ.
  • 10 удаа хийнэ.

Анхаарах зүйл: Эхлээд хийж байгаа үед 3 удаа хийж болно.

Дасгал 3
Бэлдэх байдал:
 Доош тонгойн хөлөө өвдгөөр нугалан хоёр хөлийн хурууг барьж зогсоно.
Хийх арга:

  • Хөлийн хурууг барьж байгаа үед амьсгалаа авна.
  • Амьсгалаа гаргах үедээ хоёр хөлийн хурууг барьсан хэвээр зүүн хөлөө тэнийлгэнэ.
  • Хоёр хөлөндөө ээлжлэн хийнэ.
  • 10 удаа хийнэ.

Анхаарах зүйл: Доош тонгойхдоо урагш унахаас болгоомжлох хэрэгтэй. Удаан хийнэ

 

» буцах


Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC