99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Бидний тухай    /    Эпимон эмнэлэг

                           "Эпимон" мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг

"Эпимон" мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг 2011 онд байгуулагдсан ба улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. 2013, 2015 онд 2 удаа Магадлан итгэмжлэгдсэн. Эпимон эмнэлэгт мэдрэлийн их эмч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, клиник биохимийн лаборант, химик лаборант, статистикч эмч, сувилагч, бариа заслын сувилагч, сэргээн засахын сувилагч зэрэг эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Эпимон эмнэлгийн ерөнхий эмч, Анагаах ухааны доктор (PhD), клиникийн профессор М. Үүрийнтуяа нь Эпилепсийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр мэргэшин ажилладаг.     

“Эпимон” мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг нь мэдрэлийн тогтолцооны эмгэгтэй 12 наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчдийг хүлээн аван үзлэг хийж, зөвлөгөө өгөн эмнэлгийн тусламж үйлчилгээг амбулатори, өдрийн эмчилгээ болон мэдрэлийн хэвтүүлэн эмчлэх тасагт үзүүлж байна. Мөн мэдрэлийн архаг эмгэгтэй ялангуяа эпилепси оноштой өвчтөнийг хяналтандаа аван зөвлөгөө өгч байна.

Үйл ажиллагааны чиглэл

Мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн болон мэдрэлийн сэргээн засах тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдэж байна.

  • Мэдрэлийн эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөө
  • Урьдчилан сэргийлэх үзлэг
  • Эпилепситэй өвчтөний хяналт
  • Эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх
  • Гэрийн дуудлага, асрах үйлчилгээ
  • Клиник биохимийн лаборатори
  • Эпилепсийн эмийн тун тодорхойлох ТДМ лаборатори
  • Эмгэг сэтгэл судлалын сорил
  • Сэтгэлзүйн зөвлөгөө

Бидний үйлчилгээ

  • Бүхий л асаргаа шаардлагатай хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Эмнэлгээс гарагсад болон хагалгааны дараах өвчтөнд үзүүлэх асаргаа
  • Эмчийн заавар зөвөлгөөний биелэлтэнд санаа тавьж хянах
  • Зөнөглөх өвчтэй хүмүүсийг харж хандах
  • Үйлчлүүлэгчийн ор, дэрний хэрэгслийг угааж индүүдэх
  • Үйчлүүлэгчийн захиалсан хоолыг хийж, хамт хооллох
  • Үр хүүхэд, ар гэрийнхэний нь хүсэлтээр үзвэр үзэх
  • Амаржсан эхчүүдэд хурдан тэнхрэхэд нь туслах, төрөлтийн дараах асаргаа
  • Асаргааны ерөнхий эмчилгээ /асруулагчийг өглөө босгох, орой унтуулах, хувцаслах ба тайлах, ус болон биеийн угаалга, усанд оруулах, шүд амны хөндийн цэвэрлэгээ/
  • Хэвтрийн өвчтөний байрлал солих
  • Асаргааны төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх
  • Бусад

Сэргээн засах эмчилгээ

  • Тосон шарлага, шавар, халгайн ороолт зэрэг дулааны эмчилгээ, заслууд
  • Бүх төрлийн цахилгаан гэрэл, соронзон дулааны эмчилгээ /электрофорез, УВЧ, хэт дууны эмчилгээ, УФО/
  • Усан болон ууран эмчилгээ, засал /шүршүүр, рашаан, сүүн, цайн, хөөсөн манн, шүршүүр/
  • Иллэг массаж
  • Электросон
  • Лазер эмчилгээ
  • Биеийн тамир эмчилгээ /дасгал, теннис, шатар, даам, бусад/
  • Хүзүү нурууны татлага
  • Зүү эмчилгээ, цахилгаан зүү
  • Чийрэгжүүлэлтийн өрөө /гүйлтийн зам, дугуй, бусад/
  • Хүчилтөрөгчийн коктейл
  • Эмчилгээний дасгал, биеийн тамир чийрэгжүүлэлт
  • Хийн дасгал, бясалгал
 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC