99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Бидний тухай    /    Эпимон эмнэлэг    /    Сэтгэц-нийгмийн реаблитаци

Эмнэлгийн нөхцөлд өвчтөнүүдийн бие сэтгэцийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, тэдний нигймийн хэрэгцээнүүдийг хангах, өвчний улмаас алдаж гээсэн нийгмийн харилцааны ур чадварыг нөхөн  сэргээх буюу бусад  ур чадваруудыг эзэмшүүлэх зорилгоор  сэтгэц-нийгмийн реаблитацийн олон янзын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг. 

Энэ чиглэлээр Эпилепсийн бүлгүүд хичээллэдэг.

Эпилепси өвчний үед сэтгэцийн процессуудын явц, бүтэц болон түүнтэй холбоо бүхий хувь хүний сэтгэцийн чанар яаж өөрчлөгдсөнийг сорил туршилтын аргаар судлах,  нэг өвчтөнийг давтан шинжилснээр сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлтийн хөдлөл зүйг бодит байдлаар үнэлэх боломж той юм. 

Мөн  өвчтөний сэтгэцийн байдал эмчилгээний явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг хянаж, эпилепсийн үе дэх танин мэдэхүйн өөрчлөлтийг цаг тухайд нь илрүүлэх нь өвчний явцыг хянах, эмийн гаж нөлөөг бууруулах ач холбогдолтой юм.

 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC