99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Бидний тухай    /    Өнө-Энх сувилал

                               “Өнө-Энх” мэдрэлийн сэргээн засах сувилал

"Өнө-Энх" мэдрэлийн сэргээн засах сувилал нь 2006 онд байгуулагдсан ба улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. 2010, 2013 онд 2 удаа Магадлан итгэмжлэгдсэн. Өнө-Энх сувилалд сэргээн засах эмчилгээний эмч, уламжлалт эмчилгээний эмч, статистикч эмч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, сувилагч, бариа заслын сувилагч,сэтгэц нийгмийн реаблитатор, сэргээн засах эмчилгээний сувилагч, эмчилгээний биеийн тамирын арга зүйч зэрэг эрүүл мэндийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Өнө-Энх сувилалын ерөнхий эмч, Анагаах ухааны доктор (PhD), клиникийн профессор М. Үүрийнтуяа нь Мэдрэлийн сэргээн засахын чиглэлээр мэргэшин ажиллаж байна. 

Үйл ажиллагааны чиглэл

Тархины цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээ, архаг өвчнийг сэдрэлтээс сэргийлэх, эмчлэх зорилготой.

  • Сэргээн засах эмчилгээний эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөө
  • Уламжлалтын эмчийн үзлэг, оношлогоо, зөвлөгөө
  • Урьдчилан сэргийлэх үзлэг

Бидний үйлчилгээ

  • Бүхий л асаргаа шаардлагатай хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Эмнэлгээс гарагсад болон хагалгааны дараах өвчтөнд үзүүлэх асаргаа
  • Эмчийн заавар зөвөлгөөний биелэлтэнд санаа тавьж хянах
  • Зөнөглөх өвчтэй хүмүүсийг харж хандах
  • Асруулагчийн ор, дэрний хэрэгслийг угааж индүүдэх
  • Асруулагчийн захиалсан хоолыг хийж, хамт хооллох
  • Үр хүүхэд, ар гэрийнхэний нь хүсэлтээр үзвэр үзэх
  • Амаржсан эхчүүдэд хурдан тэнхрэхэд нь туслах, төрөлтийн дараах асаргаа
  • Асаргааны ерөнхий эмчилгээ /асруулагчийг өглөө босгох, орой унтуулах, хувцаслах ба тайлах, ус болон биеийн угаалга, усанд оруулах, шүд амны хөндийн цэвэрлэгээ/
  • Хэвтрийн өвчтөний байрлал солих
  • Асаргааны төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх
  • Бусад 

Эмнэлзүйн сэргээн засал

  • Уламжлалт оношлогоо, эмчилгээ /судас барьж оношлох, тан хүртээх, төөнө, хануур, шивүүр, самнуур, бумба засал/ 
  • Тосон шарлага, шавар, халгайн ороолт зэрэг дулааны эмчилгээ, заслууд
  • Бүх төрлийн цахилгаан гэрэл, соронзон дулааны эмчилгээ /электрофорез, УВЧ, хэт дууны эмчилгээ, УФО/
  • Усан болон ууран эмчилгээ, засал /шүршүүр, рашаан, сүүн, цайн, хөөсөн манн, шүршүүр/
  • Иллэг массаж /бүх төрлийн зөөлөн, цэгэн, сүүн, тосон бариа, хэсэгчилсэн бариа засал/
  • Биеийн тамир эмчилгээ /дасгал, теннис, шатар, даам, бусад/
  • Хүзүү нурууны татлага
  • Зүү эмчилгээ, цахилгаан зүү
  • Чийрэгжүүлэлтийн өрөө /гүйлтийн зам, дугуй, бусад/
  • Хүчилтөрөгчийн коктейл
  • Эмчилгээний дасгал, биеийн тамир, чийрэгжүүлэлт
  • Хийн дасгал, бясалгал
  • Электросон
  • Лазер эмчилгээ

 

 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC