99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Бидний тухай    /    TDM лаборатори

TDM лаборатори

Орчин үеийн аппаратыг ашиглан уналт таталт, эпилепситэй өвчтөний эпилепсийн эсрэг эмийн цусан дахь концентрацийг тодорхойлж, эпилепсийн эмийн эмчилгээг олон улсын анагаах ухааны стандартын түвшинд хийж байна.

Манай лабораторид эпилепсийн эсрэг дараах эмүүдийн цусны сийвэн дэх тунг тодорхойлох  шинжилгээ авч байна.

Үүнд:

  • Депакин-хроно
  • Карбамазепин
  • Финлепсин-ретард
  • Фенобарбитал
  • Ламотрижин
  • Эпитрижин

Цусны сийвэн дэх эмийн тунг тодорхойлох заалтууд

  • Фармакокинетикийн үзүүлэлтүүд, эмчилгээний хүрээ нь нийтлэг дундажаас ялгаатай тусгай бүлэг өвчтөнүүд – жирэмсэн, настай, хүүхэд гэх мэт.
  • Фармакокинетикийн шимэгдэлт, бодисын солилцоо, ялгаралтанд нөлөөлөх ходоод гэдэсний зам, элэг бөөрний эмгэгтэй өвчтөнүүд
  • Политерапийн үед хамт хэрэглэж буй эмийн бэлдмэлүүд харилцан нөлөөлж, биенийхээ фармакокинетикийг өөрчилдөг тохиодлууд

Өвчтөн эмээ тогтмол бус хэрэглэх тохиолдол, эмээ ууж буй байдал эргэлзээтэй байх

  • Эпилепсийн эсрэг эм хэрэглэж буй өвчтөн цусны сийвэн дэх түвшрүүлгээ тодорхойлуулахаар анх удаа эмчид хандах
  • Жилд 1-2 удаа эмчилгээг хянах
  • Эпилепсийн эсрэг эмчилгээг зогсоох
  • Эпилепсийн эсрэг эмээ солих
  • Эпилепсийн статус
  • Эмийн гаж нөлөө ажиглагдах
  • Эмийг өндөр ба дунд зэргийн тунгаар тогтмол ууж байхад эерэг үр дүнгүй байх, уналтын давтамж цөөрөхгүй байх
  • Жилд 2 удаа хөдөлмөрийн чадвар алдалт сунгах

Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчидэд эпилепсийн эмийн тун тодорхойлох шинжилгээг шаардлагатай тохиолдолд ДУУДЛАГААР ОЧИЖ ШИНЖИЛГЭЭ хийнэ.

Дуудлагын утас: 1900-2000

Зөвлөмж

  1. Эмийн тунгийн шинжилгээ өгөхдөө урьд өдөр нь уналт таталтын эмээ ууна
  2. Шинжилгээ өгөх өглөө нь эмээ уухгүй,  өлөн байна
  3. Эмийн тунгийн шинжилгээ өгөхдөө урьд орой нь өөх тостой, шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх
  4. Сэтгэл санаа тайван, даарч ядраагүй байх,  урьд орой архи, тамхи хэрэглэж болохгүй
  5. Шинжилгээг өгөхөөр ирэхдээ эрүүл мэндийн карт, уналтын тэмдэглэлээ авч ирнэ.

 

Цагийн хуваарь :

Даваа - Баасан      9.00 - 18.00

Бямба                    9.00 - 14.00

Ням                        Амарна


Ажлын бус цагаар үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой .

 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC