99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Бидний тухай    /    Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

 

Эрхэм ноёд,  хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

 

Өнө-Энх ХХК-ийн Эпимон мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон Өнө-Энх мэдрэлийн сэргээн засах сувилал  нь Монгол улсынхаа иргэдэд мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд, дэвшилтэт технологид тулгуурлан үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай, хүртээмжтэй үзүүлж, үйлчлүүлэгчийн амьдралын чанарыг сайжруулахыг  эрмэлзэн ажиллаж байна.

Манай хамт олон “Хүнлэг сэтгэл – Шинэ аргаар тусалъя” гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн үйлчлүүлэгчидээ танин ойлгож, тэднийхээ эрэлт хэрэгцээ, сэтгэлгээ – ахуйг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, багаар хамтран ажиллаж, дэмжин зөвлөж туслах, гишүүдийг нээн хөгжүүлэхийг удирдлага болгож,  цагийн менежмент, хариуцлагатай, санаачлагатай, бүтээлч, ажил хэрэгч байх чадваруудыг эзэмшин,  үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, итгэл найдвараар дүүрэн, цаг ямагт өөрчлөлт шинэчлэлт, дэвшилт хийж, мэдрэлийн оношлогоо, эмчилгээ,  мэдрэлийн сэргээн засах  тусламж үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ. 

Иргэн Та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, санаа бодлоо харамгүй ирүүлж, хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

Та бүхний өмнө манай эмнэлэг, сувиллын үүд хаалга байнга нээлттэй байх бөгөөд таны эрүүл мэндийн төлөө бид хамтран ажиллах болно. 

Өнө-Энх ХХК-ийн хамт олны өмнөөс та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

 

Таныг хүндэтгэсэн,

Өнө-Энх ХХК-ийн ерөнхий захирал,

Анагаах Ухааны Доктор Ph.D, Хүний их эмч

М.Үүрийнтуяа

 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC