99108420, 96658420
Easy Med Лавлах: 1900-2000
 
Нүүр    /    Бидний тухай    /    Танилцуулга

 

Өнө-Энх ХХК нь  мэдрэлийн  оношлогоо, эмчилгээ, мэдрэлийн сэргээн засах эмчилгээ, лабораторын тусламж  үйлчилгээ үзүүлэх чиглэлээр  2002 онд байгуулагдан өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Иргэдэд мэдрэлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн болон мэдрэлийн сэргээн засах  тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш, чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдэж, “Хүнлэг сэтгэл – Шинэ аргаар тусалъя” гэсэн эрхэм зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  •  
  • Хүнлэг сэтгэл – Эмч сувилагчид эмчлүүлэгчид, сувилуулагчдаа танин ойлгож, тэднийхээ эрэлт хэрэгцээ, сэтгэлгээ – ахуйг дээшлүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлнэ.
  • Шинэ арга – Багаар хамтран ажиллаж, дэмжин зөвлөж туслах, гишүүдийг нээн хөгжүүлэхийг удирдлага болгож, төлөөлүүлэн гүйцэтгүүлэх, цагийн менежмент, хариуцлагатай, санаачлагатай, бүтээлч, ажил хэрэгч байх чадваруудыг эзэмшүүлнэ.
  • Тусалъя – Эмнэлгийн нарийн мэргэжлийн болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний үр дүн нь эрүүл аж төрөх орчноос ихээхэн хамааралтай тул урьдчилан сэргийлэх юм.

Ажиллах хугацаандаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уналт таталттай иргэдийг  тодорхой хэмжээгээр үнэ төлбөргүй шинжилгээнд,  хамруулж,  тусламж үйлчилгээ үзүүлж,  эрүүл мэндийн чиглэлээр шат дараалсан нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм.

Өдгөө Өнө-Энх ХХК нь доорх 4 чиглэлээр  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж  байна.

  • “Эпимон” мэдрэлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг /хэвтүүлэн эмчлэх/
  • “Өнө-Энх” мэдрэлийн  сэргээн засах  сувилал
  • “TDM” лаборатори /эпилепсийн эмийн цусан дах тун тодорхойлох/
  • Клиник биохимийн лаборатори

Бидний үйлчилгээ

  • Бүхий л асаргаа шаардлагатай хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлэх
  • Эмнэлгээс гарагсад болон хагалгааны дараах өвчтөнд үзүүлэх асаргаа
  • Эмчийн заавар зөвөлгөөний биелэлтэнд санаа тавьж хянах
  • Зөнөглөх өвчтэй хүмүүсийг харж хандах
  • Асруулагчийн ор, дэрний хэрэгслийг угааж индүүдэх
  • Асруулагчийн захиалсан хоолыг хийж, хамт хооллох
  • Үр хүүхэд, ар гэрийнхэний нь хүсэлтээр үзвэр үзэх
  • Амаржсан эхчүүдэд хурдан тэнхрэхэд нь туслах, төрөлтийн дараах асаргаа
  • Асаргааны ерөнхий эмчилгээ /асруулагчийг өглөө босгох, орой унтуулах, хувцаслах ба тайлах, ус болон биеийн угаалга, усанд оруулах, шүд амны хөндийн цэвэрлэгээ/
  • Хэвтрийн өвчтөний байрлал солих
  • Асаргааны төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх
  • Бусад

Бид үйлчлүүлэгчиддээ

  • Чадварлаг эелдэг мэргэшсэн ажилтнууд
  • Өөриймсөг халуун дотно сэтгэл
  • Итгэл найдвартай аюулгүй орчин
  • Өөрөө шийдвэр гаргах, сонгол хийх эрх
  • Эмчилгээ, сувилгааны олон улсын технологи
  • Эмчилгээ, сувилгааны шинэлэг материал, тоног төхөөрөмж
  • 24 цагийн үйлчилгээ

Бидэнд итгэж болно

Манай ажилчид нь бидний боловсруулсан бүтээгдэхүүн бөгөөд байнгын үргэлжилсэн сургалтаар цэнэглэгдэж байх ба байгууллагын зүгээс тавигдах хяналтын дор дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх болно.

Манай ажилчид үүргээ ухамсарладаг, юу хийхээ мэддэг ба эмх цэгцтэй ажиллагаа, хүндэтгэлтэй харьцаагаараа хайр халамжаар дүүрэн халуун дулаан орчинг бүрдүүлэх болно.

Таныг ойлгож, таны талд байж чадах, асуултанд тань хариулж зөвлөгөө өгч таньтай ойр дотно болж чадах тэр хүнийг та өөрөө сонгож болно.

Таны хэрэгцээ байр байдал өөрчлөгдвөл, хамгийн хурдан тохиромжтой зөв хариуг олоход тань туслах болно.

 

 
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2016 он. EPIMON эмнэлэг. Web by OOPS LLC